Medeelel Mongoloor
Энэхүү хуудсанд Монгол оюутнуудад зориулсан Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн Онлайн Хичээлтэй холбоотой мэдээлүүдийг байрлуулав.
БЯИСургуулийн Онлайн Хичээлийн талаар нэмэлт мэдээлэл авах эсвэл тусламж хэрэгтэй бол byuhmongolia@gmail.com хаягаар холбогдоно уу!
Хавай дахь Бригхам Янгийн Их Сургуулийн Онлайн Хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломжтой юм.
Онлайн хичээлүүдийг авахын тулд өндөр хурдны интернет болон веб камер эсвэл дижитал видео камертай байх ёстой.
Бүртгүүлэх арга: 1.Та бүртгүүлэхдээ online.byuh.edu цахим хуудас дахь online only students доторх Apply now-руу орж хувийн мэдээллээ оруулна, 2. Сургуулийн Эрхэмлэх Журмыг https://online.byuh.edu/honor-code уншиж, дагахаар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 3. Нэгээс хоёр хоногийн дараа таны имэйлээр оюутны дугаар ирэх болно. 4. Та оюутны дугаараа ашиглан byuh.instructure.com хичээлийн сайтруу орж Англи хэлний төвшин тогтоолгох шалгалт өгөх ёстой. (Англи хэлийг тодорхой хэмжээнд мэддэг болсон үедээ хичээл авч эхлэхийг зөвлөж байна.) 5. Таны Англи хэлний төвшин нэгээс хоёр хоногийн дараа тогтоогдож ирэх ба my.byuh.edu цахим хуудасруу орж хичээлээ сонгох боломжтой болно.
Америкийн Их Сургуулиудад 1 кредит цаг хичээл нь нийт 42 цаг шаарддаг буюу бүтэн семестрт авахад долоо хоногт 3 цагаар 14 долоо хоног, хагас семестрт авахад долоо хоногт 6 цагаар 7 долоо хоног байдаг.
Онлайн хичээл нь 1,2,3 эсвэл 4 кредит цагтай байдаг ба 1 кредит цаг нь 22000 төгрөг байдаг.
Төлбөрөө төлөх арга: Худалдаа Хөгжлийн Банкны 460007679 дансанд мөнгөө шилжүүлэх ба баримтан дээрээ Бүтэн Овог Нэр, Утасны дугаар, BYUH ID зэргээ заавал бичүүлэх шаардлагатай. Шилжүүлгийн утга нь Онлайн хичээлийн төлбөр гэж байх ёстой. Та төлбөр төлсөн баримтаа Онлайн ангийн зааварлагчид өөрийн биеээр авчирч өгснөөр таны төлбөр баталгаажих болно. Өөрийн биеээр ирэх боломжгүй тохиолдолд byuhmongolia@gmail.com хаягаар холбогдоно уу.
Та Онлайн хичээлийг дараах Зорилгуудаар авч болно: 1. Англи хэлний ярих, сонсох, унших, бичих чадвараа дээшлүүлэх, 2. Англи хэл, Бизнесийн Удирдлага, Нягтлан бодох бүртгэл болон бусад чиглэлээр гэрчилгээ авах. (Бид одоогоор гэрчилгээг боловсруулж байгаа ба удахгүй нэмэлт мэдээлэл тавих болно.) 3. Шаардлагатай кредит цаг цуглуулах. (Бакалаврын зэрэгтэй төгсөхөд доод тал нь 120 кредит цаг суралцах шаардлагатай. Тодорхой хэдэн мэргэжлээр 90 кредит цагийг Онлайн хэлбэрээр, үлдсэн 30 кредит цагийг Хавай дахь БЯИСургууль дээр очиж суралцаад Баклавр зэрэгтэй төгсөх боломжтой байдаг.) 4. Хавай дахь БЯИСургуульд элсэн суралцахад буюу явж суралцахад бэлтгэх хичээлүүдийг авах.
Хавай дахь БЯИСургуульд очиж суралцаж байгаа болон Онлайнаар хичээл авч байгаа аль ч тохиолдолд та тус сургуулийн Эрхэмлэх Журмыг https://online.byuh.edu/honor-code хүлээн зөвшөөрч, дагах шаардлагатай. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй эсвэл дагаж мөрдөхгүй бол тус сургуульд суралцах эрхгүй юм.
Хавай дахь Бригам Янгын Их Сургуульд очиж, элсэн суралцах 2 арга зам байдаг. Нэг нь өөрөө төлбөрөө төлөх ба энэ нь их өндөр үнэтэй байдаг. Өөр нэг арга нь I-WORK тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. I-WORK тэтгэлэгт хөтөлбөр нь таны бүх хичээлүүд болон орон байр, хоолонд гарах зардалыг төлөх болно. I-WORK тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нэг семестрт дор хаяж 15 кредит цаг хичээл авах мөн Полинесийн соёлын төвд долоо хоногт 20 цаг ажиллах ёстой байдаг.
Хэрэв та Хавай дахь Бригам Янгын Их Сургуульд явж суралцахдаа I-WORK тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч байвал БЯИСургуулийн Удирдлагууд болон Монголын Сүмийн Удирдлагуудаас гаргасан доорхи шаардлагуудтай танилцана уу.
I-WORK тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд доорхи шаардлагуудыг хангах ёстой.
- Та буцаж ирсэн номлогч байх ба хэрэв биш бол буцаж ирсэн номлогчтой гэрлэсэн байж болно.
- Та онлайнаар доод тал нь 2 семестерт 10 кредит цагийг B-ээс дээш дүнтэй суралцсан байх шаардлагатай.
- Та сүмийн бүх жишгүүдийг дагах ба Гадасны Ерөнхийлөгч болон Дүүргийн Ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцлаганд орж дэмжигдсэн байх ёстой. (Та Гадас, Дүүргийн Ерөнхийлөгчийн зөвлөлтэй уулзахаасаа өмнө Онлайнаар 10 кредит хичээлийг судалсан байна)
- Michigan-ий шалгалтнаас 75 оноо авсан байх ёстой.
Хэрэв таны Michigan-ий оноо 75-аас доош бол доорхи зааврыг даган оноогоо гүйцээж болно. (Доорхи хичээл нэг бүр нь 4 кредиттэй.)
Хэрэв таны оноо 65-75-ийн хооронд байвал та EIL-223, EIL-227, EIL-229 гэсэн англи хэлний хичээлүүдийг авах шаардлагатай. Энэ хичээлүүдийг авахад дор хаяж 2 семестр шаардагдана.
Хэрэв таны оноо 55-65-ийн хооронд байвал та EIL213, EIL217, EIL219, EIL223, EIL227, EIL229 хичээлүүдийг авах шаардлагатай. Энэ нь доод тал нь 4 семестр болох болно.
Хэрэв таны оноо 55-аас доош байвал та EIL113, EIL117, EIL119, EIL213, EIL217, EIL219, EIL223, EIL227, EIL229 хичээлүүдийг авах шаардлагатай. Энэ нь доод тал нь 6 семестр болно.
Мөн, Онлайнаар хичээлээ авч байх хугацаандаа аль ч үед нь Michigan-ий шалгалтыг өгч болно.
